Амжилт гэж юу вэ?

Бидний туулах зовлон, Бидний хувьд амжилт бүхэн ижил биш. Тиймээс нэг нэгнээ бусадтай жишиж зүйрлэх, харьцуулан дүгнэхгүй байцгаая.
-Танай ангийнхан бүгд сургуулиа төгсчихсөн үү? Зүгээр дээ, чи амьд байгаа чинь л, өглөө бүр сэрж байгаа чинь л том алхам юм.
-Танай үеийнхэн бүгд гэр бүл зохиогоод, үр хүүхдүүдтэй болчихсон уу? Зүгээр дээ, өдөр бүрийн ажлаа үр бүтээмж өндөртэй хийж байгаагаараа бахарх.
-Байр машин ч үгүй өдөр хоногоо залгуулж байна уу? Аз жаргал эд хөрөнгөнд оршдоггүй халуун дулаан ам бүлээрээ элэг бүтэн байвал жаргал тэр шүү.
-Найз нөхөдгүй ганцаардмал нэгэн гэж өөрийгөө голж уйлж сууна уу? Өөрөө өөрийгөө бүрэн олоод юунд дуртай юунд дургүйгээ мэдчихвэл сэтгэл заавал хэн нэгний хажууд байж дүрдэггүйг ойлгох болно шүү.
Бүх зүйл өөрийн цаг хугацаатай, учир нийгмийн дарамт шахалт, нийт тогтолцооноос болж өөрийгөө бүү голж, бусадтай харьцуулж байгаарай. Чи өөрийнхөөрөө л үзэсгэлэнтэй, амжилттайгаар амьдралыг туулж яваа нэгэн шүү.

Dulguun Batjargal
Dulguun Batjargal

Written by Dulguun Batjargal

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy

No responses yet