Dulguun Batjargal
1 min readMay 22, 2020

Өөрийгөө бүү шийтгэ охин минь

Хацар дээрх сэвхээ арилгаач залуу эмэгтэй байж... гэх нэгэн ч бий
Хацар дээрх сэвх чинь хачин сайхан зохижээ... ч гэх нэгэн байх...

Чи яагаад өдөрт хэдэн цагаа дэвтэр дээр юм сараачиж, тэмдэглэлийн дэвтэртээ хэрэггүй юм бичиж түүнийгээ найруулан интернетэд тавьдаг юм бэ? гэх нэгэн ч бий.

Чиний бичсэнг уншиж үзлээ. Үргэлжлүүлээд бай охин минь гэж духан дээр чинь зөөлөн үнэрлэх нэгэн ч бий. Аа аль эсвэл чиний хаана юу хийдэг? Ямар сонирхолтой урьд нь юу хийж байсан, хүүхэд насны гэнэхэн мөрөөдөл чинь юу болохыг мэдэхгүй, ирээдүйн том зорилгын жижиг алхмуудыг огтхон ч сонирхдоггүй зүгээр л өдөр хоногийг аргацаан цаг мөчийг зүгээр л хөгжилдөх гээ үрдэг залуус ч бий.

Тэгэхээр чамайг ойлгодоггүй, чамайг дандаа үгүйсгэдэг хүний хажууд үлдэж өөрийгөө битгий шийтгээрэй. Тэд нараас магтаал анхаарал халамж горьд гээгүй зүгээр л чамайг байгаагаар чинь хүлээн зөвшөөрч бүх дутагдал, сэтгэл зүйн онцлогтой чинь хайрлаж чадах, чиний хүсэл сонирхлыг хүндэлдэггүй юмаа гэхэд ойлгох нэгний хажууд л байгаарай.

22.05.20
Дөлгөөн

Dulguun Batjargal

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy