Don’t be judgy

Dulguun Batjargal
3 min readJul 8, 2023

--

Хүн болгоны ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шт. Хүн юу хүссэнээ л юу бодсоноо постолж болно. Юу идэж ууснаа юу үзэж харсанаа ч стори хийж болно. Чи сошиалын идэвхитэй хүн биш байлаа гээд бүгд чам шиг байх албагүй, чи адарт 15 минут ФБ ордог байлаа гээд чи ФБ ээр хэрүүлийн лайв эргүүлж суугаа хүнээс илүү болчихггүй, ухаантай болчихгүй. Бусдыг тийм үздэг гэж шүүлээ гээд тэр хүн тэнэг нэгэн чамаас доогуур нэгэн ч болчихгүй.

Ер нь бусдын юу ч хийснийг юуг хийгээгүйг юу хийдгийг нь өөрийнх болон бусдынхтай харьцуулж дүгнэж түүнд хэлэх нь ер л бүдүүлэг юм. Бид бүгд өөр өөрийн замаар явж байгаа нь энэ. Заавал бүгд ижилхэн хувь хүний ном уншиж өдөржин подкаст сонсож, үргэлж фит биетэй байх албагүй биз дээ.

Өдөр бүрийг түүн шиг тэдэн шиг үр бүтээлтэй өнгөрүүлэх ёстой гэсэн дүрэм журам хаа ч байхгүй шүү дээ. Хүн бүр л өөрийн хүссэнээ хийгээд түүндээ өөрөө сэтгэл хангалуун басхүү түүндээ харамсахгүй л байвал бид бусдын өмнөөс харамсаж хийсэн үйлдлийг нь үгүйсгэж доош хийх эрхтэй гэж үү? Зарим хүн завгүй ажиллаад өнгөрсөн нь ажмилт ч байна, заримынх нь хувьд өдөржин ажилласан нь түүний хувьд үзэн ядмаар зйүл нь ч байх. Зарим хүн зүгээр 4 хоног орноосоо босолгүй нэвт сэтгэлээр уначихсан байгаад орноосоо босож хоол хийж идэж усанд орсон нь л түүний хувьд өнөөдрийнх нь амжилт ч байв.

Гэснээ тэгдэг хүн нь заримдаа би өөрөө ч байх шиг. Гэхдээ би өөрөө сүүлийн үед эерэг байхаа больчихсоноо ер нь ухаараад л байгаа. Энэ нь ер нь сэтгэл сананы байдлаас шалтгаалахаас гадна уулзаж байгаа хүмүүс эргэн тойрны хүрээлэн буй тогтмол уулзаж буй хүмүүсийн зан ааш, хэрэглэдэг үг, хандлагаас нь их хамаардаг юм байна гэдгийг их ойлгосон. Яагаад үзэл бодол үг хэл маань минийх биш юм шиг өөрчлөгдөв гэсэн шүү юм бодтол орчны нөлөөлөл гэсэн дээр буусан л даа. Яахав муухай өөрийгөө өмөөрсөн сонсогдож магадгүй. Гэхдээ бид чинь л өөрөө өөрсдийгөө сонсож ойлгож, өөрөө өөрсдийгөө л шүүж тэгснээр засаж янзалж чадна шүү дээ. Тэгээд нэг мэдэхэд өөдөөс муухай мэссэж, dark joke ирвэл сонин үг typing хийж байгаад гэнэт Дөлгөөнөө энэ чиний заг биш шь, нэг хүн чамайг доош хийлээ гээд, чиний үйлдлийг үгүйсгэлээ гээд чи бас тийм зан гаргаж хариу үйлдэл үзүүлэх шаардлагагүй шүү дээ гээ өөртөө хэлсэн. Тэгээд л бичиж байсан чатаа арилгаад өөртөө дүгнэлт хийж эхэлсэн дээ. Нэг нь чамайг доош хийсэн үг хэлээд, чамайг шоглолоо гээд чи заавал өөрийг нь бас тэгнэ гэсэн үг биш, инээгээд өнгөрөөх үү? Үнэхээр чиний сэтгэлд чинь снв суухаар үг байвал ахиж ийм үг хэлж, чиний сэтгэл санаанд хандуулахгүй байх дээр л анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөдөөс нь сөргөөр хэрүүл ч юм шиг, өрсөлдөөн ч юм шиг харилцаа болгох ёсгүй гэдгээ ухаарсан.

Бас дээрх бичсэн шүүмжлэлийг хэлэхгүй ч зарим үед би дотроо бодох маягтай байгаа гэдгээ THINK AGAIN ном уншиж байхдаа ойлгосон. Бусдыг глмдоохоор үг хэлж доош хийхгүй ч гэсэн дотроо тэр үйлдлийг нь буруушаах, буруутгах, голох зэргээр бодоод л байдаг гаднаа хэлэхгүй ч би тэр хүний сонголт хийж бүтээж буйг нь үгүйсгэж доош хийж харьцдаг хэн бэ?

--

--

Dulguun Batjargal
Dulguun Batjargal

Written by Dulguun Batjargal

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy

No responses yet