Untold Story

Dulguun Batjargal
2 min readDec 22, 2022

--

Юу гэж нэр өгөх вэ

Зураг аваагүй ч зөндөө дурсамжтай аялал байсан. Хийж чадаагүй олон зүйл, уулзаж танилцаж амжаагүй олон хүмүүс үлдсэн ч харамсаж болохооргүй зөндөө уулзалт болзоо богино хугацааны харилцан ярианууд өрнөж өнгөрсөн байна.
Шинээр танилцсан, холбоо тасарсан олон хүмүүс байгаа ч хамгийн гол нь тэр дундаа би өөрийгөө олсон байна.
Өөрийгөө олсон гэж бодож явтал бас 100 хувь олоогүй бүрэн таньж амжаагүй байж.
Үргэлж өөртөө итгэлтэй, 20 оны сэтгэлийн гутралыг даван туулсны дараа өөрийгөө сэтгэлийн дархлаа тогтоосон гэж эндүүрч явж.
Хүн жижиг зүйл дээр эмзэглэж мөнхүү догдолчихдог сонин бүтэцтэй оршил аж.
Одоо бүхнийг чадна гэдгээ мэдэж байгаа ч чадвараа ашиглаж чадахгүй үеүд бас тохиодог юм байна.
Чадна гэдгээ мэдэж байж чадмааргүй санагдаж зүгээр зүрх тархи 2 ок гэсэн ч сэтгэл үгүй гэж зөрүүдэлдэг аж.
Нэг харилцааг нөгөө рүү нь халдаах гээд байдаг, бас нэг хэвэнд оруулж нэг нэршил өгөх гээд зүтгээд тэрнийгээ томьёолж нотлох гэж оролдох бас хэрэггүй юм байна.
:::Ойлгож авлаа:::
Хар мянган тохиол учрал бүгд тус тусдаа атом молекул болоод дахин давтагдашгүй нэг томьёонд оруулж болохгүй бүтцийг ч тодорхойлох боломжгүй, судалж шинжлэх ч боломжгүй зүйлтэй зүгээр хамт оршин тогтнох хэрэгтэй аж.

Гэхдээ уулзаагүй удсан ч, удах хугацаандаа ямар ч холбоогүй байсан ч бидний дундах харилцаа огт өөрчлөгдөөгүй өчигдөр л бид хүүхэд насны дурсамж болсон өдөр минь байсан мэт, өсвөр үеийн хөвгүүд ярьж инээлддэг байсан охидууд мэт, хэн нэгнийхээ эвгүй дурсамжийг шоолж элгээ хөшөөдөг хэвээрээ л байх аж. Аль хэдийнээ гэр бүлтэй болж, нас бие нийгмийн байр сууриа олсон ч уулзаад хашигарч инээдэг хаэвээрээ аж. Тэр том болох нас намбандаа байх нь хамт байх хүч энергийг огтхон ч бууруулдаггүй аж.

Бас хайрламаар хүмүүс хэтэрхий олон юм. Анх уулзаад л танил мэт, халуун дулаанаар тэврээд авмаар, яагаад гэдгийг тодорхойлох ойлгох боломжгүй энергийн таталцалууд ч олон аж. Гэвч олон жил нөхөрлөчихөөд ойлгуулах гэж ойлголцох гэж зовдог харилцан хамаарал ч байх аж. Заавал ойлгох ёстой ч биш, ойлгуулах журамтай ч биш найз нөхөд ийм байх тийм байх ёстой ч биш, ёсгүй ч биш.

Энэ чинь тэгээд өөрөө амьдрал л юм байна. Ойлгох гэж хүчилж яаруулаад хэрэггүй цаг нь иртэл магад хүлээх ёстой ч юм шиг.

--

--

Dulguun Batjargal

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy