Би нэг иймэрхүү л хүн дээ

Dulguun Batjargal
5 min readMay 26, 2024

Танидаг хүмүүс намайг муулахаас илүүтэй намайг сайн танихгүй хүн намайг магтахаас илүү айж явдаг гэж нилээн дээр Инста дээрээ постолж байсан юм. Ер нь л ингэж үргэлж бодож явдаг. Намайг сайн таниагүй байж мундаг эсвэл хүмүүст цааш нь ийм юм хийдэг тэгдэг ингэдэг гэж яригдахаас санаа зовдог. Яагаад гэхээр би тэр сэтгэлийг танидаг хүндээ магадгүй хайртай дотны хүндээ л гаргадаг байж болно. Харин энгийн танилдаа эсвэл зүгээр л нэг хүнд тэгж их сэтгэл гаргаж чадахгүй байвал хэцүү шүү дээ. Гэхдээ мэдээж хэрэг чадах зүйл хийгээд цаг нь таарсан байвал танидаг мэддэг гэлтгүй танихгүй хүмүүстээ ч тус болохоос сийхгүй. Мөн үүн шиг л би дөнгөж танилцсан хүн намайг буруугаар дүгнэхэд, би өөрийгөө бусдад буруугаар илэрхийлээд ойлгуулчихад өөрийгөө нотлохоос эсвэл би ийм тийм, би харин ийм биш тийм биш гэж ярихаас ч залхдаг. Тэгэх гэж ч хичээдггүй. Тэр хүн намайг юу гэж дүгнэнэ үү, юу гэж харна уу тэр хүний л дур. Явцын дунд намайг илүү таниад бодол нь өөрчлөгдөнө үү, анхны сэтгэгдэл нь хэвээр үлдэнэ үү надад хамаагүй ээ. Харин би байгаагаагаа л байж байгаагаараа л хүмүүстэй харилцана.

Саяхан ёстой хүнээс сонсож байгаагүй сэтгэглэл сонслоо. Тэр нь: Чи мастерт сурч байж хүний яриа тасалж болохгүй гэнэ ээ. Гомдож сүйд болоогүй ч бяцхан тайлбар маягийн пост.

Би нэг иймэрхүү л хүн л дээ. Ямар хүний хажууд яаж, хэнтэй юу гэж ярихаа мэддэг. Магад миний найзууд энийг эсэргүүцэж үгүй ээ чи хагархай хэнгэрэг шиг хэнэггүй амьтандаа гэж магадгүй. Аргагүй шүү дээ би та нарт итгэдэг та нарын хажууд хамаа намаагүй байдаг болохоор тэгж дүгнэх чинь зөв. Харин намайг гадуур өөр хүрээлэлтэй яаж байдаг, юу ярьдаг гэдгийг мэдэхгүй бол яахав энэ дүгнэлээтээрээ дүгнэсээр л дуус. Хүний бодлыг өөрчлөх надад ч тэр чамд ч тэр эрх байхгүй.

Мэдээж хэрэг найзууд итгэдэг хүмүүсийнхээ хажууд би өөрийнхөөрөө илэн далангуй байна. Намайг шүүхгүй, өөлж гоочлохгүй, гэдгийг нь мэддэг болохоор тэр. Уйлмаар байвал уйлж, сул дорой байдлаа ч харуулна. Хааяадаа санал зөрөлдөж хэрүүл уруул стрэсс болно. Марагааш нь зүгээр л инээгэд уулзана. Яагаад гэвэл тайлбар нотолгоогүйгээр тэд намайг мэдэх учраас тэр.

Харин ажил дээрээ би ажлаа мэддэг өөрийн байр сууриндаа үнэнч хатуу чанга эмэгтэйн дүрээр харагддаг. Цагтаа юмаа өгөөгүй бол манай босс байна уу, группын маань захирал байн уу хамаагүй шаардах ёстой шаардлагаа тавьж чаддаг. Нөгөө урьд шөнө найзууддаа гомдож туниад байсан эмэгтэй: надад ажилд маань туслах нэмэлт хүч авч өг, эсвэл цалинг маань нэм гээд хатуу болзол тавиад сууж байдаг.

Орой нь ядарчихаад нуруу бариад өг, шөрмөс татаад байна, ядраад байна гээд хэлээ хазаад халуун тэвэрт муур шиг эрхлээд энгэрт нь наалдаад хэвтэж байхаар бас тийм эмэгтэйлэг эрхлэгч зан ч гарч ирнэ. Энэ занг найз нөхөд ч, ажлынхан ч мэдэхгүй. Мэдүүлэх ч албагүй. Заримдаа ч гэнэт гэнэт аймар сээтгэнүүр айлгүй зан ч гарна. Учир зүггүй гангалаад, нүүрээ будаад хөөрхөн залуус руу харц шидэлдэг үе ч бий.

Яг л үүн шиг хэнтэй юу яриахаа хэнээр ч заалгуулж хэнээр ч хориулмаргүй байдаг өө. Яагаад гэхээр монголд ч тэр энд ч тэр нийлээн том найзын хүрээлэлтэй байдаг. Бүгд өөр өөр сонирхол янз янзын салбарын хүмүүс. Монголд кино эвэнт хэсч урлаглаг цагийг өнгөрөөх ч хүмүүс байна, өглөөний цугларалтанд явж англи хэлний клуб хэсч, зохиолчид номын уулзалтанд очиж өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой crew ч байна, уул хаданд хар үүрээр явцгааж, хандгайт явж чаргаар гулгах ханатлаа цасаар байлдах спортлог амьдралын эрүүл хэв маягтай найзууд ч байна, салхинд гарч зад архидах ханатлаа хөгжилдөх, машинтай аялал зугаалганд явах найзууд дээр дурьдсан найзуудаас ч байна, бяцхан хүүхдүүдийнх нь төрсөн өдрийг тэмдэглэх, классик ганган маягаар төрсөн өдрүүдээ тэмдэглэх тохолдол ч байна. Энэ болгон дээр нь ном урлаг яриад хэнхэгтээд байна ч гэж юу байхав, номын цугларалт дээр очоод учир зүггүй жойк хийгээд алцагнаад явна ч гэж юу байхав. Байгаа орчин байгаа газраа мэдрээд л яаж биеэ авч явах,хүнтэй юу ярих, ямар яриа өрнүүлэх, ямар өнгө аяс хоолойны өнгөөр ярихав гэдгээ бас би мэднэ шт. Намайг одоо тийм тэнэг ухаан муутай эсвэл тоглоом наадгай хийхээс өөр ид шидгүй хүн гэж боддог юм уу?

Энд ч бас ялгаагүй сайн найзуудтайгаа бол сайхан өөрийнхөөрөө байчихаад урлаг соёлын найзуудтайгаа ханатлаа сонирхдог сэдвийнхээ дагуу ном кино шинэ тавигдсан үзэсгэлэн г.м шавиагаа ханатал ярьчихна. Ижил мэргэжил амбицтай хүмүүстэй дэлхийн шинэ сонин сайхан мэдээ маягийн юм тоймлоод ярьчихдаг жишээний. Ижил нөхцөл байдал магад ижил зорилготой найзтайгаа ямар хүн сонирхдог, ямар хүн дэмий вэ ч гэдэг юм уу, идээдүйд яах уу, гээд гүн гүнзгий сэдвээр тав тухтай яриа өрнүүлэх дуртай. Яриа өнгө аяс нийлдэг зарим хүнтэй том хүний юм ярьж инээлдэх, хөгжилтэй түүхүүд, урьд шөнийн болзооных нь талаар сонсож дээрээс нь ийм тийм гээд туршлага солилцох үеүд ч бий. Хэнтэй яаж, харицах тал дээр бол бараг л про гэж боддог доо.

Харин найзуудын минь орчинд намайг энгийн чөлөөтэй байгааг минь харчихаад хөнгөн хуймгай, хагархай хэнгэрэг шиг гэж дүгнэж байвал чамд энэ зургийн хамгийн сүүлчийн зүйлийг л өгье дөө.

Ер нь энэ зураг тэр чигтээ би байна дөө. Өөрөө өөртөө хайртай өөрөө өөрийгөө эрхлүүлэхдээ хийдэг зүйлс (Мэдээж хэрэг №2р зургийн сагсан бөмбөгийг ургамал болгож өөрчилсөн)

Ер нь гудамжны архичин ч бай орон гэргүй гуйлгачин ч бай, өндөр албан тушаалтан ч бай өнөө маргаашаа арай чүү залгуулдаг ажилгүй хүн ч бай, их сургуульд сураагүй тэр ч байтугаа бичиг үсэг тайлагдаагүй нэгэн ч бай, доктор профессор, ер нь нийгмийн гарал угсаа, статус хамаарахгүйгээр хүн бүр өөрт таалагдаагүй өнцөг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү. Буруу юм яриа байвал өөрийг чинь доромжилсон буруу дүгнэсэн, юм хэлж байвал хэн ч хэзээ ч хэний ч яриаг таслах эрхтэй шүү. Мастерт сурч байгаа гээд хүн бүрийн балай үгийг чимээгүй өнгөрүүлж болно гэсэн үг биш. Шал хоорондоо авцалдаагүй 2 факт нийлүүлж эдр… Наад ярьж хэлсэнд чинь ямар ч логик алга.

Саяхан намайг сайн танихгүй энэ хүнээс гадна сайн найзуудаас минь ирсэн нэг үг бас намайг эмзэглүүлж орхисон юм. Тэр нь би чамаас арай илүүг хүлээж байлаа, чи миний хүлээлтэнд маань хүрсэнгүй гэсэн үг.

Нэгдүгээрт: Яг үнэндээ би ерөөсөө ч чиний хүлээлтэнд нийцэх гэж амьдардаггүй байгаа шүү. Чамайг тийм их зүйл надаас хүлээж байгаа ч гэж мэдсэнгүй. Тийм том өндөр хүлээлт үүсгэхүйц нүдэнд чинь харагдсан бол уучлаарай. Гэхдээ хүлээлтэнд чинь хүрээгүй гэдэг бол уучлал эрэх зүйл биш шүү.

Хоёрдугаарт: Би энэ нийгэмд өөр олон статустай, өөр олон үүрэг даалгавартай хүн шүү. Би чинь ажил дээрээ гэрээнд заагдсан ажил үүргийн дагуу хийх ёстой зүйлээ хийх цагт нь хийж, авах ёстой цалингаа өгөх үүрэгтэй ажилтан хүн. Ээж аавыгаа халамжлах энэрэх үүрэгтэй гэр бүлийнхнийхээ хувьд охин нь. Улирлаас улирал, хичээлээс хичээлийн хооронд сурсан шиг сурч шалгалтандаа төвлөрөх ёстой оюутан хүн. Өөрөө өөрийгөө нийгмээс тусгаарлачихгүйхэн шиг нийгмийн харилцаанд орж байх ёстой гэж бодож явдаг би хувь хүн. Өөрөө өөрийгөө хайрлаж, өөртөө арчаатай л байхгүй бол би хүний нутагт ганцаархнаа хэцүүдэх ганц бие эмэгтэй хүн. Өөрөө өөрийгөө илүү хөгжүүлж боловсруулах чин хүсэл эрмэлзэлтэй хүсэл зорилго тэмүүлэлтэй би амбицтай хүн. (Өөртөө цаг гаргаж байхгүй бол сэтгэл санаагаар навс унаад хамаг юмаа алдчих гээд байлаг би эмо хүн/бусдын хувьд чухал биш ч миний хувьд №1.) Тэрнээс биш зөвхөн чиний найз байх гэж, чиний хүлээлтийг гүйцэлдүүлэх гэж, гүйцэтгэх гэж л оршдоггүй байгаа шүү.

Тэгсэн ч нэг нэгэндээ ямар нэг хүлээлт шаардлага тавьж найзална ч гэж байдаггүй байх аа. Байгаагаар нь танилцаж хайрлаж найзалчихаад тэр хүнээс илүү юм хүсэх шаардах, түүнд нь хүрээгүй бол дорд болоод муухай харьцах гэсэн юм найзуудын харилцаанд байх ёсгүй байлгүй дээ. Хэрэв тэгж бодож байвал Soeerryy үүнийг чинь нөхөрлөл, найзын харилцаа гэж нэрлэхгүй шүү.

--

--

Dulguun Batjargal

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy