Нимгэн сэтгэлийн гүн бодлууд

Dulguun Batjargal
2 min readJul 5, 2024

--

Нимгэн сэтгэлийн гүн бодлууддаа живж байхдаа бичив

Байгаа оршихуйгаар нь хайрлачихаад удахгүй түүнийгээ өөрчлөхийг хүсэх нь хайрыг зөвтгөх буруу шалтгаан юм даа.

Хэзээ ч өөрийгөө зөвтгөхгүй, бусдыг буруутгахгүй байх нь дотоод сэтгэлдээ өөртөө итгэлгүй байгаагийн илрэл юм.

Сэтгэл хүлээхгүй шүү гэж сэтгэлээ татах тусам алдардаг нь хүний засч залруулж болохгүй зан юм даа.

Олон юманд өөрийгөө сорих нь туйлбаргүй гэсэн үг биш шүү. Харин өсөн дэвших сэтгэл, хандлагатай байгааг харж болно.

Ямар ч энгийн шаардлага, хэм хэмжүүргүй хүнд дургүй. Олон ааштай, зан ааш нь өдрийнхөө цаг агаарт захирагддаг хүмүүст дургүй. Өчигдөрхөн миний найз, гэсэн хэрнээ маргааш нь маш хүйтэн хөндий ханддаг хүнд дургүй.

Оронд нь зүгээр өдөр бүр яг ижил, энгийн харилцдаг, сайн уу гээд л энгийн мэнд мэддэг нэгэн хүүе чи чинь өнөөдөр зүгээр үү? Ярилцах уу гэдэг хүмүүст дуртай. Хэдхэн хүмүүстэйгээ харилцаад л харилцаад л хайрцлагдах, тэдний харах өнцөгт уусах дургүй. Оронд нь янз бүрийн салбарын, янз бүрийн насны хүмүүстэй, тэдний ярилцах дуртай олон сэдвээр өргөн, бас гүн гүнзгий яриа өрнүүлэх дуртай. Хорвоо ямар уудам, амьдрал ямар баялаг гэдгийг мэдрүүлдэг..

Шархалж үзсэн хүмүүст хайртай. Илүү ч хайрламаар болдог. Тэд хайрын үнэ цэнийг илүү мэдэрдэг болсон байдаг.

Түүн шиг зүрх сэтгэлээ шархлуулж олж авсан шарх бүртээ дуртай. Үүнийхээ ачаар би илүү сайн хайрлагч болсон байх.🤍

Яарч сандарч, адгах дургүй. Бүтээмж ч муу болдог. Дураараа тааваараа ажиллаж амьдарч, хайрлаж найзлах дуртай.

--

--

Dulguun Batjargal

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy