Хүний үгээр үг бүү хий

Dulguun Batjargal
3 min readApr 23, 2024

--

Хүмүүс яагаад нэгнийхээ үгээр нэгнийгээ дүгнээд байдаг юм болоо? Найзуудаас минь ч тийм үг их гарах болж. Заримдаа ч би гайхах юм намайг бас ингээд л өөрийнхөө дүгнэсэн дүгнэлтээр бусдад ярьдаг болов уу гэж

Ноён Гантай өнгөрүүлсэн 100 хоног уншиж байхад энэ санаа бодогдлоо л доо. Гэхдээ саяхан нэг найз маань өөр нэг найзаас сонссон үгээрээ уулзаж үзээгүй нэг хүнийг дүгнэчихээд, тэр хүний үгэнд итгээд түүнтэй уулзахаа боль гэж ятгахыг нь сонслоо. Өөрөө ч уулзаж үзээгүй нэгнээ бусдын үгээр дүгнэсэнээ уулзах уулзалт болзоог нь хориглох юм.

Намайг муулдаг л гэнэ муулж л байг дээ би ямар хүн болгонд таалагдах албатай биш. Тэр муулж байгаа нь би тэр хүнд таалагдаагүй магадгүй хүссэнээр нь хийгээгүй үгнээс нь зөрсөн болоод л хэн нэгэнд муулаа байлгүй. Худлаа ч бай үнэн ч бай, хүн итгэж байгаа хүндээ л сэтгэлээ нээж яриа байлгүй дээ. Гэтэл итгэж ярьсан хүн нь очоод л тэр чамайг муулж байна лээ гэж хэлдэг гэнэ. Чамд л гэж нээж ярьж байгаа, хүн муулсан ч бай, сайлсан ч бай бусдад дамжуулж ярихын хэрэг юун?

Бусдаас сонсож байсан үгнүүд цаадах чинь шалиг тэр чинь хөлдүү тэр чинь хэнтэй уулздаг байсан тэр явдалтай тэр аймар түргэн ууртай муухай ааштай… магад би тэр хүнтэй уулзаад өөр нүдээр харж чиний таны ярьдаггүй сэдвийг ярьж магад та 2 дунд үүссэн шиг тийм харилцаа биш шал өөр харилцаа, харилцан яриа үүсвэл яах вэ? чамд түргэн ууртай санагдсан бол чи уурыг нь хүргэх юм хийсэн бол яах вэ? Экстэйгээ хэцүү шалтгаанаас болоод салснаа хүн бүрт тайлбарлаж чаддаггүй бол яах вэ сэтгэлээ нээгээд надтай ярьсан тэр хүн хөлдүү мэдрэмжгүй нэгэн биш байвал яах вэ шалиг гэж яриа олон хүнтэй уулзсанаас биш олон уулзаагүй тоогоогүй хүмүүсийн ам дамжсан худал яриа байсан бол яах вэ?

Хэн нэгэнтэй уулзаж үзээгүй байж мөн бусдын үгээр танихгүй нэгэнээ дүгнэн амнаас ам дамжин ярьдаг үйлдлээ зогсоогоорой. Итгэж найзтайгаа ярьссан юмаа бусдад бүү дэлгэж байгаарай. Ядаж л хичээгээрэй.

09.04.2022

Энэ бодол маань одоог хүртэл 100% хэвээрээ байна. Саяхан хагас жилийн өмнө байхаа найздаа яг энэ талаар илүү үгэлж, түүнд ойлгуулах гэж хичээж байж ээ. Харин тэр хүн ойлгоогүй. Би тэр хүнд ойлгуулах албатай биш, харин тэр хүн ч намайг ойлгоод энэ хэлсэнг маань хэрэгжүүлэх ч албатай биш. Харин тэр хүнээс сонссон үг, коммэнт хичнээн хүний үг, үйлдэл амьдралын сонголт, өөр бусад боломжинд нь нөлөөлж байгаа бол гэж бодоход л хайран байна.

Бас саяхан нэг хүндэлж явдаг хүн маань миний сайхан сэтгэлээ уудалж ярьдаг, өөрийн гэсэн үзэл бодол, гоё ертөнцтэй танилыг маань надад өмнөх амьдралыг нь өөнтөлж ярив. Тэр хүнийг харах өнцөгөөс илүү, хүний өмнөх амьдралыг өнгөрсөнд нь үлдээлгүй надад чирч ирж нааж байгаа хүнд л сэтгэл гонсойсон. Хүн тайчигч байсан байна уу? Биеэ үнэлэгч байсан байна уу хэд дэх эхнэрээсээ ямар асуудлаас болоод салсан байна уу надад тэр хүнийг харж хүндлэх өнцөг ерөөсөө өөрчлөгдөхгүй ээ. Бүх найз нөхөд нь танил маань бүр огт танихгүй хүн ч над руу залгаж, уулзаж надад сэтгэлээ нээдэг. Надад бол таагүй бол биш байдаг. Олон ертөнц, олон үзэл бодол, хорвоогийн хатуу үнэн, амьдралын баялаг зэргийг сонсох сонирхолтой байдаг. Сонсоод л өнгөрдөг. Аль болох тэр тийм ийм гэж ярих гэж хурдан дүгнэх гэж хичээдэггүй. Итгэдэг хамгийн сайн хүмүүстээ гуйж байсан ч хэлээд хэрэггүй гэдгийг түрүү жил зун бас яс мах, сэтгэл зүй, сэтгэлийн гүн шархандаа тултал, хэдэн шөнийн нойроо зольж мэдэж авсан даа.

Хэнд юуг хэлэх хэлэхгүй байхаа бас дотроо сайн тунгааж болох хэрэгтэй. Таньж мэдэхгүй хүндээ ярих сэдэв, ярихгүй сэдэв байна, сайн таньдаг хайртай дотны найз чинь ч байсан тэр хүн ямар үг үйлдэлд, ямар зүйлд ямар хариу үйлдэл үзүүлдэгийг олон жил найзалж, дотносож үерхэж явахдаа анзаарсан бол түүнд нь тааруулж зарим үгсээ залгиж сурах хэрэгтэй. Үэн худлыг ялгадаг логик сэтгэж чаддаг, түргэн сэтгэл хөдлөл, гэнэттйн араншинтай хүн биш л бол ний нуугүй ярих хэрэгтэй. Зарим үг дээр давс хужир нэмж хачирлаж ярьдаг хүний үгэнд 100% итгэх хэрэггүй гэдэг сэтгэл санаагаа өөртөө ч бас тогтоох хэрэгтэй.

--

--

Dulguun Batjargal

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy